GANGWON 2024: Монголын багийн тугчийн үүргийг цанын тамирчин М.Манлайжав, биатлонч Д.Нямсүрэн нар гүйцэтгэв

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-01-19 16:28:18


"GANGWON 2024" залуучуудын өвлийн IV олимпын наадмын Монголын багийн тугчаар уулын цанын тамирчин М.Манлайжав, биатлонч Д.Нямсүрэн нар сонгогдсон ба нээлтийн талбайд орж ирлээ.


80 орны 1900 залуус дунд Монголын 12 тамирчин багтсан ба Бямба гаригт (01.20) биатлоны тэмцээнээр эхэлнэ. Биатлоны тэмцээн Пёнчан хотын Хэнгэ суман дахь "Alpensia" олимпын биатлоны талбайд 11:00 цагт эмэгтэй хувийн уралдаанаар эхэлнэ.

Мөн уулын цанын тэмцээн нэгдүгээр сарын 22-д high1 цанын баазад, гүйлтийн цана нэгдүгээр сарын 29-д биатлоны талбайд эхэлнэ.


Олимпыг дэмжигч "Эрдэнэс Оюутолгой"

Холбоотой мэдээ