"ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПЫН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ"

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-01-20 01:40:53
"Бид энэ удаа өсвөрийн гурван хөвгүүн, гурван охинтой ирлээ. Монголын залуучуудын шигшээ багийн гол бэлтгэл Европод олон сар болсон. "Пёнчан 2018" олимпын замд өнөөдрөөс удалдаанаа эхлүүлэх гэж байна. Залуучууд маань тив тивээс шалгарсан үеийнхэнтэйгээ гурван өдөр уралдах учир бид амжилтаа ахиулахаа зорьж байна.
Манай залуус ихэнх бэлтгэлээ Австри, Итали, Чех, Казахстан зэрэг оронд ирсэн. Солонгост бороо их орж байна. Энд бэлтгэл хийж байгаагүй ч цастайгаа танилцаж амжсан. Монголын ард түмэндээ залуучуудын олимпын баярын мэнд хүргэе. Олимпын тамирчдын тосгонд биатлоны баг ирээд удаагуй шууд тэмцээндээ орж байна. Наадмын эхний өдрүүдэд бидэнтэй хамт байгаа монголчууддаа баярлалаа" гэж биатлоны залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, буудлагын ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ хэллээ.

Монголын багийн тугчаар сонгогдсон биатлонч Ж.Нямсүрэнтэй "Alpensia" биатлоны талбайд ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө олимпын наадмын тугчаар сонгогдсон баяр хүргэе. Энэ мэдээллийн анх хэзээ мэдэж байсан бэ?
-Би энэ талаар огт бодож байгаагүй. Надад гэнэтийн мэдээ байсан. Энэ удаагийн залуучуудын олимпод биатлоноос гадна уулын цана, гүйлтийн цанын төрөлд тамирчид эрхээ авсан байсан. Гэнэтийн мэдээлэл байсан. Олимпын хорооноос гаргасан мэдээллийг хараад эхлээд гайхсан. Тэгээд би тугчаар сонгогдсон юм байна гэж ойлгож билээ. Залуучуудын олимпод орно гэдэг бидний хувьд гол зорилго маань байсан. Энэ зорилгоо биелүүлж чадсандаа баяртай байна. Бас тугчаар сонгогдох болсон мөч бол бас нэгэн гэнэтийн бэлэг байлаа.
-Монголын багийн тугч Д.Нямсүрэн гэх танилцуулгыг сонсоны дараа анх хэнд хэлсэн бэ?
-Европод цуврал бэлтгэлтэй байсан болохоор энэ талаар огт төсөөлөл байсангүй. Анх энэ мэдээг сонсоод Ц.Мөнх-Эрдэнэ багшдаа хэлсэн. Багш маань мэдэж байсныг би сайн мэдэхгүй юм байна. Надад юу ч хэлээгүй болохоор туг барих хүндтэй үүрэг оногдоно гэж санасангүй. Дараа нь багийнхандаа хэлсэн. Энэ бол маш ховор боломж гэдгийг олимпын нээлт ойртох тусам улам мэдэрч байлаа.
-Биатлоны спортыг яагаад сонгох болов?
-Багаасаа цанаар хичээллэж цасан замд уралддаг залуус их бий. Би гүйлтийн цаныг сонгон хичээллэж байсан. Биатлон руу орох болсон шалтгаан маань өөрийгөө дахин шинэ зүйлд сорихыг хүссэн. Тиймээс энэ саналыг аваад биатлоны залуучуудын багт багтаж чадлаа. Олимпод уралдах зорилгоо биелүүлсэн учраас бид чадлаараа тив тивийн залуустайгаа уралдах болно. "Пёнчан 2018" олимпын замд уралдана гэдэг сайхан байна.
-Олимпын эрхээ хэрхэн биелүүлж байсан бэ?
-Багийнхантайгаа цуврал бэлтгэл гээд их олон орноор явсан. Бид явах тусам улам туршлагажиж байлаа. Багийнхаасаа маш их зүйлийг сурч чадсан. Миний эрхээ биелүүлсэн гол тэмцээн бол Словени, Итали улсад болсон залуучуудын цомын байсан юм. Эдгээр тэмцээнд амжилттай оролцож олимпын эрхээ авлаа. Сэтгэл маш сайхан байна. Багийнхандаа болон хамт олондоо, намайг дэмждэг та нартаа баярлалаа. Олимпын наадамд уралдана гэдэг залуучуудын хувьд том бахархал юм байна. Баярлалаа.
БИАТЛОНЫ ТЭМЦЭЭН "Alpensia" ОЛИМПЫН ЗАМД ЭХЭЛНЭ
Сүүлийн жилүүдэд олимп, дэлхийн аварга А.Поповыг эгнээндээ багтаасан буудлагын баг эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчинтай залуучуудын олимпод ирлээ.
"Ганвон 2024" олимпын багийн дасгалжуулагчаар буудлагын спортын ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ, гүйлт хариуцсан дасгалжуулагчаар спортын мастер Б.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна.
Олимпын багт Б. Сүхбат, Б.Тэмүүжин, Т.Амарсанаа, Х.Эрдэнэтунгалаг, О.Оюуцолмон, Д.Нямсүрэн нар багтсан ба Пёнчан хотын "Alpensia" биатлоны талбайд 2 хоног бэлтгэл хийж, тэмцээндээ орлоо.
Монголын багийн тэмцээн уралдаан нэгдүгээр сарын 20-д биатлоны хувийн уралдаанаар эхлэх бол хоёрдугаар сарын 1-д гүйлтийн цанын холын зайн уралдаанаар өндөрлөнө. Биатлон болон гүйлтийн цанын тэмцээн Пёнчан хотын Хэнгэ дэх "Alpensia" олимпын биатлоны талбайд болно.
Олимпыг дэмжигч "Эрдэнэс Оюутолгой", олимпын мэдээллийг Onlinetvmn.com -с аваарай. ХУВААРЬ: http://onlinetvmn.com/r/260743
Олимпын тусгай сурвалжлагч олимпын тосгоноос мэдээлж байна.
Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, "Alpensia" олимпын бааз)
Холбоотой мэдээ