ӨНӨӨДРӨӨС АВТОБУСНУУД ШИНЭ ЧИГЛЭЛЭЭР ЯВНА
НийгэмНийслэлчүүдийн автобус хүлээх хугацааг бууруулах зорилгоор автобусны богино эргэлтийн маршрутыг боловсруулсан байна. Шинэ чиглэлийн мэдээллийг автобусны 224 буудал дээр байршуулшнаас гадна Номад Жеографик" ХХК-тай хамтран цахим системд оруулж байна гэж Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ. Уг системд хотын хойд хэсгээр явж буй маршрутаас урд чиглэл рүү зорчих дамжин суух чиглэлийн зураглалыг оруулсан юм байна. Өнөөдрөөс үйлчилгээнд гарах 1075 автобусанд тус мэдээллийг QR хэлбэрээр, иргэдэд ойлгомжтойгоор хүргэхээр төлөвлөжээ.
Иргэн Та imap.mn холбоосоор нэвтэрч автобусны чиглэлүүдийн мэдээллийг харах, зорчих, дамжин суухболомжтой.
Богино эргэлтийг хэрэгжүүлснээр 11-13 км цаг байсан нийтийн тээврийн автобусны замын хөдөлгөөнд орох хурд 18-20 км цаг болж, 25 орчим хувиар нэмэгдэнэ гэсэн тооцооллыг мэргэжлийнхэн гаргажээ.