GANGWON 2024: ЧЕХ, ГЕРМАН, ИТАЛЫН ТАМИРЧИД МЕДАЛЬТ БАЙРАНД ШАЛГАРЛАА

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-01-20 05:52:01


"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын наадмын биатлоны тэмцээн Пёнчан хотын Хэнгэ суман дахь "Аlpensia" олимпын биатлоны талбайд өнөөдөр(01.20) эхэллээ.
Биатлоны эмэгтэй ганцаарчилсан 10 км-ын хувийн уралдаан болж, Чехийн Илона Плечакова замаа 37:03.4 цагийн амжилтаар бусдаасаа түрүүлж дуусгаснаар залуучуудын олимпын аварга боллоо. Энэ зайн мөнгө, хүрэл медалыг Германы М.Кеидэл, Италын Н.Мариотти Гаванет нар авч олимпын медальтнууд хэмээх амжилтын эзэд болж байна. Монголын тамирчдаас Х.Эрдэнтунгалаг 86, Д.Нямсүрэн 90, О.Оюуцолмон 94-р байр эзлэв. Эмэгтэй ганцаарчилсан энэ зайд тив тивээс шалгаран эрхээ авч оролцсон 98 тамирчин уралдлаа.
Биатлоны тэмцээн энэ цагт эрэгтэй ганцаарчилсан уралдаанаар үргэлжилж байна. Монголын гурван тамирчин багтсан ба мэдээллийг эргэн хүргэнэ.
Сүүлийн жилүүдэд олимп, дэлхийн аварга А.Поповыг эгнээндээ багтаасан буудлагын баг эрэгтэй, эмэгтэй тус бур гурван тамирчинтай залуучуудын олимпод ирсэн.
"Ганвон 2024" олимпын багийн дасгалжуулагчаар буудлагын спортын ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ, гүйлт хариуцсан дасгалжуулагчаар спортын мастер Б.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна.
Олимпын багт Б. Сүхбат, Б.Тэмүүжин, Т.Амарсанаа, Х.Эрдэнэтунгалаг, О.Оюуцолмон, Д.Нямсүрэн нар багтсан ба Пёнчан хотын "Alpensia" биатлоны талбайд хоёр хоног бэлтгэл хийж, тэмцээнээ эхлүүллээ.
Монголын багийн тэмцээн уралдаан нэгдүгээр сарын 20-д биатлоны хувийн уралдаанаар эхэлсэн бол хоёрдугаар сарын 1-д гүйлтийн цанын холын зайн уралдаанаар өндөрлөнө. Биатлон болон гүйлтийн цанын тэмцээн Пёнчан хотын Хэнгэ дэх "Alpensia" олимпын биатлоны талбайд болж байна.
Олимпыг дэмжигч "Эрдэнэс Оюутолгой", олимпын мэдээллийг Onlinetvmn.com -с аваарай. ХУВААРЬ: http://onlinetvmn.com/r/260743
Олимпын тусгай сурвалжлагч Ч.БОЛОРЧУЛУУН олимпын тосгоноос мэдээлж байна.
Холбоотой мэдээ