МОНГОЛЧУУД ХУВИЙН МАШИНТАЙГАА ХЯТАД УЛСАД ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧДОГ БОЛНО
НийгэмЗам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд тэрээр тээвэр логистик, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн чиглэлээр тэргүүлэгч Шандун мужийн удирдлагуудтай уулзсан байна. Мужийн удирдлагууд, бизнес эрхлэгч нарт Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар танилцуулжээ.
Тухайлбал зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж дэд бүтцийн төслүүдэд хамтарч ажиллах талаар санал солилцжээ.
Уулзалтаар иргэд Хятад улсын нутаг дэвсгэрээр аялал жуулчлал, худалдаа, бизнесийн зорилгоор чөлөөтэй зорчдог болгох ажлыг эхлүүлэх буюу БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот, Жинань болон бусад хотуудруу өөрсдийн унаагаар чөлөөтэй зорчих ажлыг эрчимжүүлэх, зам, тээврийн салбарын томоохон төслүүдэд хамтарч ажиллах, баруун бүсийн аймгуудыг Шандун мужтай ах дүү хот болгож, аж үйлдвэрийн сайн туршлагыг нэвтрүүлэх гэх мэт асуудлаар санал солилцсон байна.