НЭГДҮГЭЭР САРЫН 27, 28-НД БОЛОХ “УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ"-Д 1000 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦОНО
НийгэмНийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай Резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг энэ амралтын өдрүүд буюу нэгдүгээр сарын 27-28-нд “Скайрезорт” цанын бааз болон “Цонжин болдог”-т байрладаг “Уухайн дуу” жуулчны бааз, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.
Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчин оролцоно. Мөн БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжаан Уйгур, ОХУ-ын Буриадаас гээд Монгол туургатны 80 гаруй гадаад тамирчин оролцохоор бүртгүүлжээ.
Өвлийн наадмын үеэр
· -Монгол туургатны мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
· -Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
· -Снөүбоардын тэмцээн
· -Параглайдингийн /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн
· -Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн
· -Снөүбоардын тэмцээн
· -Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
· Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулах бөгөөд үзүүлбэр, үйлчилгээ шүхэр, шувуулахуйн үзүүлбэр, снөүбоардын үзүүлэх тоглолт, нохой чарга, хоол унд, чарганы үйлчилгээ үзүүлэх юм байна.