ОХУ, БНХАУ-аас шатахуун тасралтгүй нийлүүлэгдэж байна
НийгэмШатахууны нийлүүлэлт буурсан гэсэн ташаа мэдээллийн уршгаар зарим ШТС-уудад оочир дараалал үүссэн. Харин Ашигт малтмал, газрын тосны газраас өгсөн мэдээллээр "Шатахууны нөөц хангалттай байгаа. ОХУ, БНХАУ-аас тасралтгүй нийлүүлэгдэж байна. Улсын хэмжээнд 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 133,417 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа.
А-80 2,814 тн, АИ-92 39,537 тн, АИ-95 бензин 4,191 тн, дизель түлш 82,483 тн үлдэгдэлтэй байна гэж мэдээллээ. Энэ нь хоногт тооцон үзвэл А-80 37 хоног, АИ-92 22 хоног, АИ-95 52 хоног, дизель түлш 30 хоногийн е нөөцтэй байна" гэлээ.