Солонгосчууд уран гулгалтаар эхний алтаа авлаа

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-01-29 13:23:34

 Ази тивд анх удаа болж буй залуучуудын өвлийн олимпын IV наадмын 10 дахь өдөр уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга тодорлоо. БНСУ-ын олимпын хот болох Каннины мөсөн ордонд болж буй уран гулгалтын тэмцээнээс зохион байгуулагчид эхний алтан медалиа авлаа. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан үзүүлбэрт 17 настай Ким Ён олимпын аварга болсон бол Словакын Адам Хагара, Шинэ Зиландын Янхао Ли нар мөнгө, хүрэл мeдалыг хүртлээ. Богино үзүүлбэрт гуравдугаар байрт бичигдэж байсан Ким өнөөдрийн чөлөөт үзүүлбэрт алдаа бага гаргаж өндөр оноог авч чадсанаар Адамаас 0.5 оноогоор илүүрхэн алтан мeдалын эзэн боллоо. Энэ төрөлд мeдалын байрт бичигдэж байсан АНУ-ын Санчэз 200.28 оноогоор дөрөвдүгээр байрт орсон ба Шинэ Зиландын Ли 208.84 оноогоор мeдалын тавцанд зогсож чадсан юм. Эрэгтэй ганцаарчилсан 18 тамирчин оролцсон ба Японы уран гулгагчид 5, 7-р байрт орсон бол Хятадын Тиан наймдугаар байр эзлэв.

Солонгосчуудын хувьд эрэгтэй уран гулгагчид нь анх удаа олимпын наадмаас алтан мeдаль авлаа. Мөн энэ наадмын уран гулгалтын төрлөөс анхны алтаа солонгосчууд авч байна. Одоо бүжгийн хос, эмэгтэй ганцаарчилсан болон багийн төрлийн медальтнууд тодорно.

Уран гулгалтын тэмцээн маргааш Каннин хот дахь "Gangneung Ice arena"-д үргэлжлэн явагдана. Харин багийн олимпын аварга хоёрдугаар сарын 1-д тодорно. 

Олимпын мэдээллийг Ч.БОЛОРЧУЛУУН (Gangneung Ice arena) мэдээлж байна. 

Олимпыг дэмжигч #Эрдэнэс Оюутолгой 

 

Холбоотой мэдээ