Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Нийгэм
Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлнэ үү
Нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрний мөсний зузаан нэмэгдэж байгаа хэдий ч 2023 оны мөн үеийнхээс 5-50 см бага, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс