МӨСНИЙ ОРДОНД ХҮНДЭТ ЗОЧИД УРИГДАВ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-02-01 01:09:29

БНСУ-ын Канвон мужийн дөрвөн хотод болж буй залуучуудын өвлийн олимпын IV наадам өнөөдөр уран гулгалтын багийн төрлөөр хаалтаа хийнэ. 

"Gangwon 2024" олимпын наадмын уран гулгалтын тэмцээнийг Олон улсын олимпын хорооны Eрөнхийлөгч Томас Бах БНСУ-ын алдартнуудын хамт мөсний ордонд зочлон үзжээ. Олимпын аварга Ким Юна болон "Ганнам стайл" дуугаараа алдаршсан нэрт дуучин PSY нар нэгдүгээр сарын 30-д болсон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан үзүүлбэрийг үзэж сонирхсон байна. Ким Юнагийн хувьд энэ удаагийн олимпын наадмын элч төлөөлөгчөөр ажиллаж байгаа билээ. 

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Японы Шимада Мао аваргын алтан медалын эзэн болсон бол БНСУ-ын уран гулгагч Шин Жи А, Японы Такаги Ёо нар мөнгө, хүрэл мeдалыг хүртсэн билээ. Уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрөлд 18 тамирчин оролцсоноос Ази тивийн 15-16 настай охид олимпын медальтнууд болсон юм.


Каннин хотын мөсний ордонд болж буй уран гулгалтын тэмцээн өнөөдөр багийн төрлөөр болсноор олимпын наадам өндөрлөнө. 


"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын IV наадмын уран гулгалтын тэмцээн спорт, бүжгийн хос болон эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд аваргуудаа тодруулсан. БНСУ нэг алт, нэг мөнгөн мeдаль авсан амжилтаар тэргүүлж байгаа бол Япон нэг алт, нэг хүрэл, Канад, Франц тус бүр нэг алтан мeдаль аваад байна. Харин АНУ хоёр мөнгө, Словак нэг мөнгөн медальтай бол Их Британи, Шинэ Зиланд, Испанийн багаас нэг хүрэл медальтайгаар олимпын наадмын үргэлжлүүлж байна.

Олимпын мэдээллийг манай тусгай сурвалжлагч Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, Каннин, Олимпын мөсний ордон) мэдээлж байна. Олимпыг дэмжигч "Эрдэнэс Оюутолгой". 


 

Холбоотой мэдээ