"GANGWON 2024" ОЛИМПЫН БЭЛГЭДЭЛ САХИУС МҮНЧУ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-02-04 08:08:34


Ази тивд анх удаа зохион байгуулагдсан залуучуудын Өвлийн олимпын IV наадмын бэлгэдэл сахиус нь МҮНЧУ байлаа.


БНСУ-ын ард түмэн гурав дахь олимпын наадмаа хүлээн авч олимпиос олимпын хооронд туршлагажиж байгаагаа дэлхий дахинд дахин харууллаа. Тиймээс тус улсын Канвон мужийн олимпын хот болох Пёнчан, Каннин, Жонсоньд олимпын олон түүх шинээр бичигдсэн юм. 


"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын наадмын бэлгэдэл сахиус Мүнчу нь цасан бөмбөлөг ба цасаар тоглох үeд нисэж буй цасан бөмбөлгийн хэлбэртэй аж. “Пёнчан-2018” өвлийн Олимпын наадмын албан ёсны бэлгэдэл сахиус Сүхоранг, Бандаби хоёрын цасан бөмбөгийн тулааны үеэр тоглосон цасан бөмбөг бий. Тэгвэл энэ цасан бөмбөг нь "Gangwon 2024" залуучуудын өвлийн Олимпын наадмаар Мүнчу болон иржээ. Сохоранг, Бандаби хоёрын спортын сүнсийг шингээсэн Мүнчу бусад тамирчдын адил нүдний шил, ороолт зүүжээ. Хүсэл  тэмүүлэл, урам зоригоор дүүрэн Мүнчу ямар ч сорилт бэрхшээлээс айдаггүй бөгөөд тусламж хэрэгтэй найздаа хэзээд туслахад бэлэн байдаг. Халуун дулаан сэтгэлээр инээмсэглэн, анд найз нарын хамт гараа даллан "Gangwon 2024" наадмаас 13 хоногийн турш мэндчилгээ дэвшүүлсэн Мүнчугийн фото агшнаас хүргэж байна. 


Олимпын мэдээллийг Onlinetvmn.com -р хүргэсээр байна. Олимпыг дэмжигч "Эрдэнэс Оюутолгой" 


Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, Каннин хот) 

Холбоотой мэдээ