Хөвсгөл нуурт байнгын пост ажиллуулж эхэллээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-02-14 01:58:17


Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргахаас гадна нэмж живүүлэхгүй, эрсдэл үүсгэхгүй байхад холбогдох байгууллагууд нь  онцгойлон анхаарч ажиллах ажиллаж байна. 

Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргах комиссын дарга нь БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ юм байна. Тэрээр  постуудыг байнгын ажиллагаатай байлгах, санхүү хөрөнгө оруулалтыг хамтран ажиллуулах шийдвэрийг өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр шийдвэрлэж, ийнхүү ажил хэрэг болжээ. 


2023 онд Хөвсгөл нуурт живсэн 35.7 тонн шатахуун, түлш бүхий автомашин, чиргүүл, трактор, завийг татан гаргасан байна. Хэрвээ тус шатахуун, түлш асгарсан бол нийт 29км2 газар нутагтай тэнцэх хэмжээний бохирдлыг шууд үүсгэх байжээ.  


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй Хөвсгөл нуурыг бохирдлоос салгах, живсэн машин техникийг татан гаргах ажиллагаа амжилттай үргэлжилж байна.

 

Холбоотой мэдээ