Цасны нурангид дарагдсан нэг иргэнийг эрэн хайж байна
НийгэмБаян-Өлгий аймаг, Дэлүүн сум Хүйтэн буйр багийн “Төгрөг” хэмээх газар тус сумын отроор явж байсан хоёр малчин малаа хариулж яваад уулын цасны нурангинд өртөж, цасанд дарагдсан тухай дуудлага хоёрдугаар сарын 12-ны өдрийн 19:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Одоогоор малчин Х цасан нурангид дарагдсан байсныг эсэн мэнд олж, Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн байна. Харин 26 настай, эрэгтэй А-г хайх ажиллагаа үргэлжилж байна, цас их, зам даваа хаагдсан учир үүрэг гүйцэтгэхэд багагүй хүндрэлтэй байгаа тухай ОБЕГ-аас мэдээллээ.