МУГТ Э.Цэндбаатарын дараагийн тулааны тов энэ хоёрдугаар сарын 28-нд зарлагджээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-02-16 02:51:22

 

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын спортод хөл тавьж, чамлахааргүй амжилтыг гаргаад байгаа билээ. Тэрээр мэргэжлийн бокст 8:0 амжилт гаргаж, Монгол түмнээ баярлуулж байна. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард /2023.12.17/ Нью Йорк хотод болсон "Holiday Fight Night 2" эвентийн голлох тулаанчдын нэг Бүгд Найрамдах Доминикан улсын боксчин Йохан Васкестэй тулалдаж, мэргэжлийн бокст найм, "Boxing Insider" холбоонд дөрөвдөх ялалтаа байгуулсан юм.  

Э.Цэндбаатарын дараагийн тулааны тов энэ хоёрдугаар сарын 28-ны өдөр хэмээн зарлагджээ. 

Холбоотой мэдээ