Монголын шигшээ баг маргааш Хятадыг зорино
НийгэмМонголын сагсан бөмбөгийн шигшээ баг энэ хоёрдугаар сард тун чухал хоёр тоглолтыг хийнэ. Тодруулбал, 2025 оны Азийн аваргын эрхийн төлөө эхлээд хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Шиан хотод Хятадын шигшээ багтай тоглох бол хоёрдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод Гуамын шигшээ багтай тус тус тоглоно.
Тэгвэл Монголын шигшээ баг маргааш/2024.02.19/ Хятадыг зорих аж.
Монголын шигшээ багийн тухайд дараах тамирчид үндсэн бүрэлдэхүүнд сонгогджээ.
- Б.Билгүүн /ахлагч/
- А.Ананд
- М.Өлзий-Орших
- А.Азбаяр
- А.Тэмүүжин
- Г.Ган-Эрдэнэ
- О.Энхбаатар
- О.Эрдэнэцогт
- Н.Батбаяр
- Т.Ууганбаяр
- А.Энхбаясгалан
- О.Оргил
Харин ахлах дасгалжуулагчаар грек мэргэжилтэн Василис Фрагкиас, туслах дасгалжуулагчдаар Велибор, Ц.Азбаяр, Б. Тамжид, Ч.Ижилболд нар ажиллана.