"ITB BERLIN 2024" үзэсгэлэн Герман улсад болж байна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-03-06 10:10:30

Энэ жилийн аялал жуулчлалын “ITB Berlin” үзэсгэлэн 3-р сарын 5-7-ны хооронд ХБНГУ-д болж байгаа ба албан ёсны нээлтийн ёслол 3 дугаар сарын 4-нд боллоо. Хэдийгээр уг арга хэмжээ Берлин хотод болдог ч, жил бүр албан ёсны зохион байгуулагч Улс нээлтийн арга хэмжээг зохион байгуулдаг юм. Энэ жил 

Оман Улс сонгогдсон ба давуу эрхтэйгээр өөрийн орны соёл, уламжлал, аялал жуулчлалын салбарыг олон нийтэд танилцууллаа. 


МОНГОЛ УЛСААС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН 11 ТУР ОПЕРАТОР КОМПАНИ ОРОЛЦОЖ БАЙНА 


Уг үзэсгэлэнг 1966 онд хийж эхлэхэд 5 орны 9 оролцогчтой байсан бол 2019 онд 181 орны 10,000 төлөөлөгчид оролцож өөрийн орны үзэсгэлэн, сурталчилгааг хийдэг дэлхийн тэргүүлэгч аялал жуулчлалын үзэсгэлэн болсон юм. Нээлтийн ёслолыг 3,000 хүн үзсэн бол гурван өдрийн турш болох үзэсгэлэнд нийт 24,000 хүн оролцох төлөвтэй байна.

 

Холбоотой мэдээ