ПАРИС ХҮРЭХ ЗАМ:Д.СЭЛЭНГЭЭ “ПАРИС-2024” ПАРАЛИМПЫН НААДАМД ХОЁР ТӨРӨЛД ӨРСӨЛДӨНӨ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-03-09 16:14:28


"Парис 2024" зуны олимпийн наадам эхлэхэд 140, Паралимпын наадам нээлтээ хийхэд 173 хоног үлдлээ. Монголын баг тамирчдын паралимпын наадамд орох эрх дахин нэгээр нэмэгдэв.

Эдгээр өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болж буй пара байт харвааны “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрх олгох тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор таван тамирчин оролцож байгаагаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ алтан медаль хүртсэн билээ. Тэрбээр энэ амжилтаараа “Парис-2024” паралимпын наадамд оролцох эрхийг авлаа. 


Д.Сэлэнгээ нь ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт тамирчин бөгөөд "Парис 2024" зуны паралимпын наадамд ганцаарчилсан болон хосын төрөлд оролцохоор болж байна.


Өмнө нь Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар хосын төрөлдөө эрхээ аваад байсан билээ. Тэгвэл Монголын пара байт харваачид дахин нэг эрхийг Дубай хотод болж буй тэмцээнээс авлаа. 


"Рио 2016" Паралимпын наадмын шагналт IV байрын эзэн Б.Оюун-Эрдэнэ болон ДАШТ, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Д.Сэлэнгээ, дасгалжуулагч Б.Золбоо нартаа баяр хүргэе.


Ч.БОЛОРЧУЛУУН

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд