Өндөрдов-Зуунмод-Налайх чиглэлийн авто замд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-03-27 02:09:38

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, нийт нутгаар үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл байдал үүсэж байна.

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны 09:25 цагийн байдлаар А40 дугаартай Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн авто замд ноцтой зам тээврийн осол гарч хөдөлгөөн бүрэн зогссон байна.

Тээврийн цагдаагийн албанаас холбогдох шалгалтыг явуулж байна.

Зам хариуцагч "Төв АЗЗА" ТӨХК-ийн инженерүүд замын үзлэг, авто замын халтиргаа, гулгааг арилгахаар чиглэл бүрд шуурхай ажиллаж байна.

Та бүхэн А25 дугаартай Өндөрдов-Зуунмод-Налайх чиглэлийн авто замд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна тул тус чиглэлд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцоно уу.

-Мөн хажуу хоорондын зайг зөв барьж явах

-Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх

-Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх;

-Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх,

-Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

Холбоотой мэдээ