Хүчтэй шороон болон цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-04-09 02:39:17

Онцгой байдлын ерөнхий газраас цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ хүргэж байна.

2024 оны дөрөвдүгээр сарын 10, 11-нд уулархаг нутгуудаар болон Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас орно. 

Түүнчлэн, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Иргэд та бүхэн онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж зорчихыг анхааруулж байна.





 

Холбоотой мэдээ