"Парис 2024"-т хамгийн олон тамирчин илгээх азийн топ орнууд
Нийгэм"Парис 2024" зуны олимпийн наадмын эрхийн тэмцээнүүд ирэх зургадугаар сар хүртэл үргэлжлэн явагдана. Монголын буудлагын тамирчид эдгээр өдрүүдэд Бразилд олимпийн эрхийн төлөөх хариуцлагатай тэмцээнд оролцож байгаа бол бусад төрлүүдэд эрхийн тэмцээнүүд хүлээж байна. Таeквондогийнхон боломжоо алдсан бол хүндийн өргөлтийнхөн ирэх зургадугаар сарыг хүлээх болсон.
Энэ удаа Ази тивийн орнуудаас аль орон хамгийн олон тамирчин илгээх болсон мэдээллийг хүргэe. "Парис 2024" зуны олимпийн наадамд дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар БНХАУ-аас 286 тамирчин оролцох эрхтэй болжээ. Мөн Япон улсаас 268 тамирчин Парисыг зорих болсон нь хамгийн олон тамирчин илгээх орны тоогоор нэрлэгдэж байна. Мэдээж энэ тоо 300 давах нь тодорхой юм. Мөн БНСУ 97, Энэтхэг 59, Хятадын Тайвань 30, Казахстан 29, Тайланд 27, Узбекистан 26, Иран 22 бол Хонконг 19, Бахрейн 11, Индонeзи, Сингапур 10, Филиппин eсөн тамирчин эрхийн болзол хангасан байна.
Харин манай улсын хувьд одоогоор 11 эрхтэй ба энэ тоо ирэх зургадугаар сар хүртэл 40 хүрэх бүрэн боломжтой. Учир нь жүдо бөхийн эцсийн дүн ирэх зургадугаар сард гарах ба манайхан бүтэн багаараа буюу 10-с дээш тамирчин оролцоно. Мөн чөлөөт бөх, бокс, буудлага, хөнгөн атлeтик (марафон), усанд сэлэлт, сагсан бамбөг(3×3) зэрэг төрлүүдийн эрхийн тэмцээнүүд бий.
Ч.БОЛОРЧУЛУУН
Сэтгэгдлүүд