НЗДТГ-тай хамтран Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулах соёл, урлагийн арга хэмжээг өргөжүүлнэ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-04-16 05:38:44

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, холбогдох төлөөллүүдтэй уулзаж Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулах соёл, урлагийн арга хэмжээний талаар ярилцсан байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж улс орноо олон улсад сурталчлах нэгдсэн бодлого, уриа үг, бэлгэ тэмдэгтэй байхаас гадна соёлын өв, онцлогийг харуулсан аялал жуулчлалын жилийн хуанли гарган ажиллаж байна.
Энэ хүрээнд жуулчдад зориулсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх хүрээнд соёл, урлагийн байгууллагууд дээлтэй монгол, соёлын наадам тэргүүтэй 15 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Иймд нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлж, соёлын орчин, орон зайг нэмэгдүүлэх, олон талт үйл ажиллагааг идэвхжүүлэх, салбар дундын уялдааг хангаж олон нийтэд зориулсан дээрх арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцов.
Холбоотой мэдээ