БНСУ: Хиймэл оюун ухааны дэвшил ардчилсан сонгуульд зарим талаараа сөрөг нөлөө үзүүлж байна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-04-18 08:07:46

Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гадаад харилцааны зөвлөх Ч.Баттөмөр нар Бүгд Найрамдах Солонгос улс (БНСУ)-ын Үндэсний сонгуулийн хорооны урилгаар тус улсын парламентын сонгуулийг ажиглаж, “Сөүл-2024: Сонгуулийн асуудлаарх олон улсын бага хурал”-д оролцов. Парламентын сонгуулийн бүх нийтийн санал хураалтын өмнө 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр болсон “Сөүл-2024: Сонгуулийн асуудлаарх олон улсын форум”-д 27 улсын төлөөлөгч оролцож сонгуулийн ардчиллын хөгжил, тулгарч буй бэрхшээлийн талаар хэлэлцлээ.

Тухайлбал, хиймэл оюун ухааны дэвшил ардчилсан сонгуульд зарим талаараа сөрөг нөлөө үзүүлж байгааг төлөөлөгчид онцолж байв.


Форумын үеэр Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир Дэлхийн сонгуулийн байгууллагуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Инсик Жанг, БНСУ-ын Сонгуулийн үндэсний хорооны Сонгуулийн асуудал эрхэлсэн газрын дарга Ванг Ян Сион нартай уулзаж, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах урилга гардууллаа.БНСУ-ын парламентын 22 дахь удаагийн сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны гуравдугаар сарын 27-оос дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд, урьдчилсан санал хураалтыг дөрөвдүгээр сарын 5, 6-ны өдөр, бүх нийтийн санал хураалтыг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан. Санал хураалтад оролцохоор 44.28 сая иргэн бүртгүүлснээс 67 хувь буюу 29.66 сая сонгогч санал өгчээ. Сонгогчдын ирц 67 хувьд хүрсэн нь сүүлийн 32 жилийн хамгийн дээд амжилт аж. Сонгогчдын идэвх сайн, ирц өндөр байсныг урьдчилсан санал хураалтыг ажлын нэг өдөр, амралтын нэг өдөр авч байхаар хуульчилсантай холбоотой гэж ажиглагчид дүгнэж байв.

Холбоотой мэдээ