Үерийн үед ажиллах багаж хэрэгслийг нэмэгдүүлнэ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-04-19 02:18:11

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Үерийн хариу арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” А/174 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр НОК-ийн орлогч даргын баталсан удирдамжийн дагуу болзошгүй аюулт үзэгдэл, ослын үед ажиллах гамшгаас хамгаалах албадын бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор хүч хэрэгсэлд тодотгол хийлээ. 

Гамшгаас хамгаалах албадын хүч хэрэгслийн тодотгол хийх ажлыг 2024 оны 04 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд нийслэлийн Нийтийн тээврийн газар, Байгаль орчны газар, Замын хөгжлийн газар, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Ус сувгийн удирдах газар” (ОНӨААТҮГ), “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” (ОНӨААТҮГ), “Хот тохижилтын газар” (ОНӨААТҮГ), “Геодези, усны барилга байгууламжийн газар” (ОНӨААТҮГ)-уудад тус тус зохион байгуулсан. 

Үзлэгээр гамшгаас хамгаалах төлөвлөгөө, хүч хэрэгслийн тодотгол, гамшгаас хамгаалах дайчилгаа зохион байгуулахад дайчлан татагдах хүч хэрэгслийг томилгоожуулсан байдал, авто техникийн судалгаа, хүнд машин механизмын судалгаа, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн судалгаатай танилцаж, төлөвлөгөө боловсруулах, бэлтгэл бэлэн байдлаа хангах зөвлөмж өгч ажиллалаа.

 

Холбоотой мэдээ