Дуучин Л.Насанбуян ажлын байрны бэлгийн дарамтад өртөн хохирч байгаа асуудлаар УИХ-ын дэд даргад ханджээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-04-19 06:10:37

 

Ажлын байрны бэлгийн дарамтад өртөж, сэтгэл санаа, бие мах бодиороо хохирч яваа олон олон охид бүсгүйчүүдийн өмнөөс шүгэл үлээсэн хүн бол дуучин Л.Насанбуян юм. Тэрээр УИХ-ын дэд дарга С.Одонтуяад хандсан байна. Энэ тухай УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: “Дуучин Л.Насанбуян ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг шүгэл үлээгээд асуудлаа шийдүүлж чадахгүй хохирч байгаа тухайгаа ярьлаа. 


Ажил хөдөлмөр эрхэлж байгаа мянга мянган залуучууд тэр дундаа охид эмэгтэйчүүд ажиллаж хөдөлмөрлөх орчинд юу тохиолддог талаар Л.Насанбуян өөрийн биеэр мэдэрсэн зүйлээ жишээ татан авч, иргэний зориг гарган, нэр хүндээ дэнчин тавин байж нийгэмд шүгэл үлээж, цаашид ажлын байрны бэлгийн дарамтнаас үүдэлтэйгээр ажиллах орчиндоо тав тухгүй, айдастай, сэтгэл зүйн дарамттай нөхцөл байдалд ажиллаж улмаар ажиллах орчиндоо ялгаварлан гадуурхалтанд хэн ч битгий дахин өртөөсэй гэсэндээ ийнхүү зориг гарган энэ алхмыг хийсэн талаараа ярилцлаа.

Насанбуян нь маш олон газар өөрийн эрхээ зөрчигдөж байгаа талаар гомдол гаргасан байгаа талаараа бичиж УИХ-ын Дэд дарга, эмэгтэй хүн гэдэг утгаар надад хандан уулзах хүсэлт тавьсан тул өнөөдөр хүлээн авч уулзлаа. АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТ НЬ хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн ноцтой зөрчил бөгөөд жендерт суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн нэг хэлбэр юм. Ажлын байрны бэлгийн дарамтыг дуугүй өнгөрүүлж, дарж нууцалж болохгүй, нууцалснаар олон охид, эмэгтэйчүүд цаашид өртөх болно” гэж цахим хуудастаа нийтэлжээ. 

 

Холбоотой мэдээ