ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ
Улс ТөрАрдчиллын лидер С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Уламжлал ёсоор Ардчилсан намын удирдлагууд хөшөөнд нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, сайн нөхрөө санан дурслаа. Амралтын өдөр болоод ч тэрүү Ардчилсан намынхнаас өөр хүний хөл харьцангуй сэлүүхэн.
Зориггүй 26 жилд үзэл санаа, үйлс зорилго нэгт нөхдийг нь харлуулсан хар дарсан жилүүд үргэлжлэв. Төрсөн өдрийг нь угтаж журмын нөхдийг нь гутааж, үхэлд нь буруутай мэтээр харуулах, эхнэрийнх нь ярилцлагыг гаргаж хэцүүхэн л "тэмдэглэх" бололтой. Түүний үхэл нөхдөд нь, намд нь хүнд туссан, туссаар ч байна.
Мэдээж эрх баригчид уламжлал ёсоор түүний үхэл, олны харуусал дээр "тоглох"- оо больсонгүй. С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх этгээдүүд цагаадаж, нөхөн олговор авч байгаа.
Энэ хэрэг нууцын зэрэглэлтэй учраас үнэн, худлыг хэн ч эс мэднэ. Ямартаа ардчиллын лидерийн амь насаа алдсан эмгэнэлт хэрэг ах дүү, амраг садан, анд нөхөд, нам эвслийнхэнд нь хүнд цохилт болсоор. Харин хэн, юунд ашиглаад байгааг хэрсүү хүмүүс харж л байгаа.