Олимп эхлэхэд 92 өдөр үлдлээ
НийгэмОлимпын эрхийн сүүлийн тэмцээнд өрсөлдөх тамирчдын нэрс тодорсон байна. Монголын чөлөөт бөхийн шигшээ баг одоогоор "Парис 2024" зуны олимпын XXXIII наадамд оролцох таван эрхтэй байгаа билээ. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт эрэгтэй хоёр, эмэгтэй нэг жинд эрх дахин авснаар нийт таван жинд өрсөлдөхөөр болсон. Тэгвэл сүүлийн боломж ирэх тавдугаар сарын 9-12-ны өдрүүдэд Туркийн Станбул хотод болох олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд дараах тамирчдын нэрс тодорсон байна. Үүнд: 57 кг-д З.Занабазар, 65 кг-д Т.Тулга, 74 кг-д О.Сүлдхүү, 97 кг Г.Ганхуяг нар өрсөлдөхөөр тодорсон бол эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Хулан, 57 кг-д Б.Хонгорзул, 76 кг-д Э.Даваанасан нар Дэлхийн эрхийн тэмцээнд эх орноо төлөөлнө. Энэхүү шийдвэр нь Монголын чөлөөт холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгогджээ.
Ч.БОЛОР