Зүүн 4 замаас урагш Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийнэ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-04-29 01:55:58
Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг / Нарантуул захын уулзвараас Халдвартын уулзвар / хүртэлх авто замыг 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 22:00 цагаас 04 сарын 30 өдрийн 23:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил бүрэн хийгдэж дууссаны дараа үргэлжлүүлэн хоёрдугаар хэсгийн ажил эхлэх юм.
Хоёрдугаар хэсэгт / Халдвартын уулзвараас Зүүн 4 замын уулзвар / хүртэлх авто замыг 2024 оны 05 сарын 03ны өдрийн 22:00 цагаас 05 сарын 06-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.
Холбоотой мэдээ