Драмын театрын их засвар дуусаж, тавдугаар сарын нэгэнд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ
Life StyleМонголын архитектурын сонгодог өв болох Улсын Драмын Эрдмийн театрын сэргээн засварын ажил дуусаж байгаа юм байна. Театрын фое болон их танхимыг бүрэн хэмжээнд сэргээжээ. 1960 онд ашиглалтад орсноос хойш анх удаа ийм өргөн хүрээтэй их засвар, сэргээн засварлалтыг хийж байгаа бөгөөд цаашид барилгын бүтцийн хүчитгэлийн ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
Улсын Драмын Эрдмийн театрын нээлтийн үйл ажиллагаа тавдугаар сарын 1-нд Л.Н.Толстойн "Анна Каренина" жүжгээр эргэн үүд хаалгаа нээнэ хэмээн Соёлын сайд мэдэгдлээ.