Машинаараа малчдыг хөөсөн Л.Чинбатын шүүх хурал маргааш болно
Нийгэм"Гацуурт" компанийн захирал Л.Чинбат 2023 оны зургаадугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Хөдөлмөрийн баатрын зүй бус авирлал буюу хүний амь нас, эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулах үйлдэлд хариуцлага тоолцолгүй жил гаруй хугацаа өнгөрөөд байгаа билээ.
Л.Чинбатад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан маргааш буюу 2024 оны тавдугаар сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан байна.
Сум дундын прокурорын газраас “Гачуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан гэмт хэрэгт буруутгаж байгаа юм байна.