Ж.Сүхбаатар: Миний хувьд улс төрийн ёс зүйн өндөрлөгөө барьж, сонгуульд ялахаас илүүтэй, парламентын гишүүн дахин болохоос илүүтэй өөрөөрөө үлдэх эрхэм зүйл надад бий

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-05-02 02:01:00

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ цахим хуудсаараа дахин илэрхийллээ. Тэрээр “зарим нэг хүн өчигдөр УИХ-ын сонгуульд намайг нэрээ дэвшүүлэх эсэх асуудлыг хөндөж! Товчдоо, би энэ сонгуульд надад холбогдуулсан хууль зүйн асуудлын улмаас нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ нийтэд эрт мэдэгдчихсэн. 

Миний хувьд улс төрийн ёс зүйн өндөрлөгөө барьж, сонгуульд ялахаас илүүтэй, парламентын гишүүн дахин болохоос илүүтэй өөрөөрөө үлдэх эрхэм зүйл надад бий. 

Монгол Төр түмэнд сайн үйлс хийх гэж хэрэндээ зүтгэж ирсэн 

Төрийн хүн байхын утга учир нь хийсэн ажил үйл бүхнээ бусдад таниулахаас илүүтэй ажлуудынх нь эерэг үр дүн бодит байдал болон хувирах, нийтийн тусын төлөө үйлчилж байгааг ажиглан харж, өөртөө сэтгэл хангалуун явахад байдаг…

Зарим хүний зүхэл, бухимдлыг ойлгож байгаа. Цаг хугацааны урсгалд сайн, муу зүйлс ялгараад ирдэг жамтай.

Чингэлтэйчүүдийнхээ итгэл, сонголтын хариуд УИХ, Засгийн газарт ажиллахдаа төрийн бодлогын тулгамдсан асуудлуудыг шийдэх талаар шийдэмгий, хүчтэй ажиллахыг хичээсэн

 

Би улс төрийн ёс зүйн дүрмээ сайн мэднэ, би нэр дэвшихгүй!

Итгэж дэмжиж, шүүмжилж ирсэн бүх хүнд чин сэтгэлийн угаас талархал илэрхийлж байна” гэжээ. 

 

 

 

 

Холбоотой мэдээ