Парисын олимпын наадмын нээлт болоход 74 хоног үлдлээ

Life Style
tankhil99@onlinetvmn.com
2024-05-13 02:16:00
Day 74: МОНГОЛЫН БАГИЙН ОЛИМПЫН ЭРХ ЧӨЛӨӨТИЙН 3 ЭРХЭЭР НЭМЭГДЭЖ, 17 БОЛЛОО
Францын хотуудаар олимпын бамбар аяласаар байна. Зуны олимпын наадам ойртох тусам зохион байгуулах орны хотуудад олимп угтсан арга хэмжээ болсоор байна. Францын ард түмэн "Токио 2020" зуны, "Бээжин 2022" өвлийн олимпын дараа эх орондоо дараагийн гайхамшигт түүх болсон олимпыг нээхэд 74 хоног үлдлээ. Хүн төрөлхтний гайхамшиг олимпын наадмын бамбарын буухиа Францын өнцөг буланд хүрсээр байна. Монголын баг энэ удаа 40-с дээш эрх авахаар зорьж байгаа ба өнгөрөгч долоо хоногт чөлөөт бөхийн баг гурван эрх нэмж авснаар нийт 17 эрхтэй боллоо. Чөлөөт бөхийн шигшээ багийнхан энэ удаа 12 жинд эрх авахаар зорьсон ч эмэгтэй тав, эрэгтэй гурван жинд "Парис"-ыг зорих тийзтэй болсон. Энэ долоо хоногт боксын шигшээ баг олимпын эрхийн сүүлийн боломжийн төлөөх тулаанаа хийх бол марафоны баг эцсийн дүнг хүлээж байна. Мөн хүндийн өргөлтөөр ганц эрх нэмэгдэх боломжтой ба энэ хариу ирэх зургадугаар сард эцсийн байдлаар гарна. 3×3 сагсан бөмбөгийн эрэгтэй багт олимпын эрхийн төлөөх нэг тэмцээн үлдсэн. Жүдо бөхийн баг тамирчид ДАШТ-д оролцсоны дараа гол чансаа гарч бүтэн багаараа Парисыг зорих юм. Ингэснээр Монголын баг 30-аас дээш эрхийг өөрийн болгоод байгаа. Бидэнд одоо нэмэлт эрхийг сүүлийн байдлаар хүлээх үлдлээ. Зарим спортын төрөлд нэмэлт эрх орж ирэх боломжтой ба ирэх зургадугаар сарын 15 гэхэд эцсийн эрх авсан тамирчид бүрэн тодорно. Мөн "Парис 2024" зуны олимпын наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд хүндийг өргөлтөөр Л.Одгэрэл анхны эрхийг эх орондоо авчирсан. Түүний араас жүдо бөх зэрэг төрөлд Монголын шүүгч олимпыг дэнслэх "эрх" авах боломж бий. Ингэснээр Монголын баг тамирчин - шүүгч - албаны гээд өргөн бүрэлдэхүүнтэй Франц улсыг ирэх долдугаар сард зорих юм.
Хүн төрөлхтний гайхамшиг олимпын наадмын нээлт болоход 74 хоног үлджээ.
Ч.Болор

Холбоотой мэдээ