Хөлбөмбөгчин хүүгийн мөрөөдөл биeлэв

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-05-17 04:36:17

Английн “Манчестер Юнайтед” хөлбөмбөгийн клубт тоглох мөрөөдөлтэй байсан хүү нэг л өдөр зорилгоо биелүүлэх дугуйн аяллаа эхлүүлжээ.

Хөлбөмбөгчин Батболдын Очирваань 2023 оны тавдугаар сард Улаанбаатараас унадаг дугуйгаар аялалаа эхлүүлж, нэг жилийн дараа зорилгодоо хүрч чадсан байна. Хятад, Казахстан, Узбекстан, Азербайжан, Иран, Турк гээд 20 орон дамжин Англид очиход түүнд гайхалтай бэлэг угтаж байсныг өөрөө ч мэдээгүй байна.



Б.Очирваань гадаад оронд аялал хийж үзээгүй байсан ч өөрийг нь дасгалжуулж байсан Англи дасгалжуулагч руу “Манчестер Юнайтед” руу очих зорилготой гэдгээ жилийн өмнө бичиж байсан нь түүний мөрөөдлөө биелүүлэх эхлэл нь байжээ. Төв Азиас Eвроп тивийг дугуйгаар зорьж буй хөлбөмбөгчин залуугийн аяллын мэдээлэл Олон улсад цацагдаж мөн дэмжигчдээс урмын үг, итгэлийн гал, сэтгэлийн дэм авч байсан нь зорилгодоо хүрэх гол дэмжлэг болсон байна.

Энэ жил 27 настай Б.Очирвааныг Англид дугуйгаар очиход шүтээн тамирчин нь хүлээж байсан нь өдгөө дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчидтэй "Манчестер Юнайтед” клубын хамт олны хувьд ч бас бахархмаар мэдээлэл болсон байна. Эх орноо дэлхий дахинд сурталчилсан, өөрийн мөрөөдлөө төсөөлж байснаас илүүгээр биелүүлж чадсан Б.Очирваань хөлбөмбөгчин, тамирчин хүний тэсвэр хатуужил ямар агуу байдгийг харуулж чадлаа. Тэр чадлаа. Мөрөөдлөө бүү зогсоо. 


Ч.БОЛОР 

Холбоотой мэдээ