Энэ жилийн Их дүйчин өдрийг “Ёс зүйг эрхэмлэе” уриан дор тэмдэглэж байна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-05-23 03:13:50

Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр бол Бурхан багшийн их дүйчин өдөр юм. 

Буддын шашинтнууд олон зуун жилийн өмнөөс их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бөгөөд 1950 онд Шри Ланкад зохиогдсон Дэлхийн буддистуудын холбооны анхдугаар чуулганаар зуны тэргүүн сарын шинийн 15-ныг Бурхан багшийн их дүйчин өдөр гэж албан ёсоор зарлажээ. 

Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсад 1992 оноос хойш албан ёсоор тэмдэглэх болсон. Харин  2019 онд УИХ-аар  бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан юм. 

 

Энэ жилийн Их дүйчин өдрийг  “Ёс зүйг эрхэмлэе” уриан дор тэмдэглэж байна 

 

Холбоотой мэдээ