Орбитын замыг хааж, шинэчлэн засварлана

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-05-23 03:40:25

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн хотхоноос Хилчин холбоочдын гудамжны уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 24-ний өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 27-ны өдрийн 07:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Тус замыг асфальт бетоноор хучих юм байна.  Мөн хучилтын бүтээцийн хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурийн ажил, хөвөөний дүүргэлт, зорчих хэсгийн тэгшилгээг хийнэ гэж мэргэжлийнхэн тайлбарлалаа. 

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

Холбоотой мэдээ