Олимпын эрхийн төлөөх сүүлчийн тулаанууд өнөөдөр эхэлнэ
НийгэмТайландын Бангкок хотноо "Парис 2024" олимпын эрх олгох боксын сүүлчийн тэмцээн өнөөдөр эхэлж байна.
Тэмцээнд манай эрэгтэй 7, эмэгтэй 5 тамирчин ур чадвараа сорих хуваарьтай.
Өнөөдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 57 кг жинд Х.Энх-Амар, эмэгтэйчүүдийн 57 кг-д Т.Болортуул, 66 кг-д Г.Бадмаараг нар тулаанаа эхлүүлнэ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ:
Эрэгтэй:
51 кг - Г.Ган-Эрдэнэ & Саудын Араб (2024.05.25)
57 кг - Х.Энх-Амар & Боливи (2024.05.24)
63.5 кг - Э.Цэндбаатар & Вьетнам (2024.05.26)
71 кг - О.Бямба-Эрдэнэ & Туркменистан (2024.05.26)
80 кг - Г.Далай гоц мөргөсөн.
92 кг - Н.Отгонболд & Афганистан (2024.05.27)
+92 кг - Х.Бекнур & Доминикан (2024.05.29)
Эмэгтэй:
54 кг - М.Энхжаргал & Япон (2024.05.28)
57 кг - Т.Болортуул & АНУ (2024.05.24)
60 кг - М.Намуун & Энэтхэг (2024.05.27)
66 кг - Г.Бадмаараг & Колумбиа (2024.05.24)
75 кг - Э.Эрдэнэтуяа & Барбадос (2024.05.27)