Ф.Херольд “Дэггүй Лиз” балет ”Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулан театрын тайзнаа тоглогдоно

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-05-30 03:06:13


Ф.Херольдын“Муу хамгаалагдсан охин” буюу “La Fille mal gardee”балет манай театрын тайзнаа “Дэггүй Лиз” нэрээр үзэгч та бүхэндээ  анх 2017 оны 05- сарын 31, 06-р сарын 01нд   хүрсэн түүхтэй.

 

УДБЭТ-ын хамт олон “ Олон улсын хүүхдийн  эрхийг хамгаалах өдөр” буюу 06-р сарын 01-ны  өдрийн 17:00 цагт тоглохоор төлөвлөөд байна.  Тус  балет нь энэ  удаад 4 жилийн  дараа  театрын тайзнаа  тоглогдож хүүхэд багачуудынхаа  хүртээл болох  гэж  байна. 


Ф.Херольд “Дэггүй Лиз” балетын тухай

 Энэхүү хоёр бүлэгт балетыг анх 1789 онд Францын Бордо хотын “Гранд опера” театрт “Муугаас сайн хүртэл нэг алхам” нэртэйгээр тоглож байжээ. Дэлхийн томоохон театруудын байнгын урын санд тоглогдож байдаг уг хошин балетын санааг балетмейстер Жан Доберваль 1789 онд  Францын уран зураач П.А.Баудоны зурсан “La réprimande” орчуулбал “Зэмлэл”гэсэн ээж охин хоёрын муудалцаж байгаа зургаас санаа аван бүтээсэн бол аялгууг Францын 55 ардын аялгууг суурь болгон зохиосон гэдэг.  Хоёр зууны турш уг балетыг дэлхийн маш олон театрт доод тал нь зургаан хөгжим дор, өөр өөр нэрээр тоглодог байсан бол өдгөө“La Fille mal gardee” балет дэлхийн театрууд хоёр үндсэн хувилбараар тоглож, өнөөгийн үзэгчдэд хүрч байгаа билээ. Нэг нь Германы хөгжмийн зохиолч П.Л.Хертелийн хөгжим Александр Горькийн хувилбар.  А.Горький энэ хувилбарыг 1903 онд Большой театрт анх тавьж байжээ. Хоёр дахь нь 1960 онд Рояаль театрт тавьж байсан Ф.Херольдын хөгжим, балетмейстер Ф.Аштоны дэглэн найруулсан хувилбар юм. 

Дүрүүд:

Лиз                                          Үзэсгэлэнтэй залуу охин

Колен                                      Лизийн хайртай залуу, жирийн ард

Симона                                    Лизийн ээж. Охиноо баян хүнтэй гэрлүүлэхийн бөөн хүслэн

Томас /банкны эзэн/                Тухайн нутгийн баян эрхэм, банкны эзэн 

Ален /томасын хүү/                Томасын хүү, бага зэрэг мулгуу боловч гэнэн цайлган залуу

 

Casts

Lise                                              Beauty young girl

Coles                                            Lise's beloved, farmer

Simone /Lise's mother/                She wants daughter m arried a wealthy man

Thomas  /Bank owner/                Rich bankowner

Alain /Thomas’s son/                  Son of Thomas,  littlenessdimwitt but ingenuous guy

 

Нэгдүгээр бүлэг

  • Тэргүүн зураглал. /Bakery, нарийн боовны дэлгүүрийн үүд/

Өглөөний ургах наран хотыг гэрэлтүүлнэ. Лиз охин нойрмогдуухан гэрээсээ гарч ирэн нарийн боовны дэлгүүрээ нээнэ. Удалгүй Лизийн хайртай залуу болох зайрмаг худалдаалагч Колен ирнэ. Лиз Колен хоёрыг хамт байхыг Лизийн эх Симона хатагтай  харан ихэд уурлана. Учир нь Симона хатагтай  банкны эзэн болох баян Томас эрхэмтэй урьдаас ярилцан хүүхдүүдээ хооронд нь суулгахаар тохиролцсон байв. Томас эрхэм, хүү Алены хамт Симонагийнд ирнэ. Ален Лиз хоёрыг танилцуулна. Томас ноёнтон, хатагтай  Симонаг гэртэй урин тэд бүгд банкны эзэн баян Томасынх руу явцгаана.

 

Act 1, scene one /Bakery, in front of bakery/

Rising Sun lights the city.Lise comes out of her house and opens the bakery. Soon, Colas who is her lover and sells the ice cream come to her. Lise’s mother Simone gets angry when she sees lovers are staying together. Because Simone has already arranged a marriage with a son of Mr.Thomas, who is rich bank owner. Mr.Thomas and his son Alain came to Simone’s home. She introduces Lise and Alain. Mr.Thomas invites Simoneto his home.Therefore, they goes rich bank owner’s home.

  • Дэд зураглал. /Банкны эзэн Томасын гадаах цэцэрлэг/

Банкны эзэн Томас, хүүтэйгээ гэрлэх охиныг танилцуулахаар бяцхан хэмжээний хүлээн авалт зохионо. Тэнд Лизийн найз охид, мөн урилгагүй зочин Колен ч ирсэн байв. Томас цугласан зочидод хатагтай Симона түүний охин Лизийг танилцуулаад цааш гэрлүүгээ дагуулан орно. Зочид бүжиглэн хөгжилдөнө. Гэнэн ядмагдуу ухаант Ален борооноос халхлан барьж явсан нарны хаалтаа нээнэ.Хүчит салхи түүнийг тэнгэр өөд хөөргөн авч одно. Бүтэлгүй Аленыг харж залуус инээцгээсээр үлдэнэ

Scene two /at the bankowner Thomas’s garden/

Bank owner Thomas held a little party for bride and groom. There were Lise’s friends and guest without invitation, Colas. Thomas introduces Simone and her daughter Lise to guests and they enter in Thomas’s house. All guests enjoy and dance. Suddenly, strong thunderstorm begins and everyone runs to shelter from the rain. Dimwitted Alain is carried away on the wind by his open umbrella. People laugh when they see dimwitted Alain and stay. 

Хоёр дугаар бүлэг

  • Гутгаар зураглал./Симонагийн гэр/

Симона хатагтай Лиз охин хоёр гэртээ ирнэ.Төд удалгүй хаалга тогшин өглөө захиалсан шуудай гурил буудайг авчирч өгнө. Колен Лизтайгаа уулзахаар хураасан гурилын ардуур нуугдаж үлдэнэ. Сэжиг аваагүй Симона хатагтай  гэрээсээ гарч явснаа гэнэт буцан орж ирэн, болзошгүй зүйлээс сэрэмжлэхдээ хаалгаа хэд хэдэн давхар цоожоор цоожлоод Лиз руу харан санаа нь амарсан байдалтай жуумалзан яваад өгнө.Лиз ч ээждээ уурлан байснаа тайвшраад, өөрийн гэрэлт ирээдүйг төсөөлнө.Гэтэл Колен хураалтай гурилны араас гэнэт гарч ирээд Лизтэй уулзан тэврэлдэж аз жаргалын ертөнцөд умбана. Симона хатагтайн ойртон ирэх хөлийн чимээ сонсогдоно.Лиз охин сэтгэлт залуугаа өрөө рүүгээ оруулаад өөрөө гэрийн ажил хийж байгаа дүр эсгэнэ. Эх нь орж ирээд ямар нэгэн зүйл болсныг анзаарсан бололтой уурлаж охиныгоо шийтгэхээр өрөө рүү нь оруулан түгжинэ. Охиноо баян Алентай албан ёсоор батлуулах мөч хүртэл аюулгүй болгож чадсандаа Симона хатагтай  их л оодгор байна.

ActII, scene three /Simone’s home/

Simone and Lise return to their home. After a while, the door is knocked and wheat harvest that ordered in the morning is delivered.Colas Simone then leaves the house after locking the door behind her to prevent Lise from leaving the house. Lise, thinking she is alone, dreams of the delights of married life.Colas suddenly rises from the stacked crops and they’re again declare their love.The sounds of heavy steps indicate Simone’s imminent return. Lise gets Colas to hide in her room and she’s goof off doing of home work.The horrified Lise tries to remain where she is, but the Simone pushes Lise into her room and locks the door

Хаалга онгойж Томас, Ален, нотариатчид мөн сүйг гэрчлэх хүмүүс орж ирцгээнэ.Зочид ирсэн тул Лизийг гаргахаар өрөөний хаалгыг онгойлготол дотор нь охин нь хайрт залуу Колентойгоо тэврэлдсэн байхыг харна. Томас ихэд уурлаж хүүгээ дагуулан явж одно.Лиз, Колен хоёр Эх Симонагийн хөлд сөгдөж гэрлэхийг нь зөвшөөрөөч хэмээн чин сэтгэлээсээ гуйцгаана. Хүний эх хэзээч үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө байдаг болохоор зөвшөөрөхөөс аргагүй болно. Ингээд гэрээр дүүрэн баяр хөөр болон бүжиглэн цэнгэнэ.

Thomas and Alain arrive with a notary.The farm workers (friends of both Lise and Colas) also arrive.When unlocks the door to Lise's room but there are discovers Lise in together with Colas. Angrily, Thomas and Alain the notary leave while Lise and Colas beg Simone for forgiveness and to consider their betrothal. Love triumphs as Simone agrees and everyone celebrates. 

 

Хөгжмийн зохиолч Фердинанд Херольдын тухай 

Францын хөгжмийн зохиолч Фердинанд Херольд1791 онд Парис хотноо төгөлдөр хуурч, ая зохиогч ФранцессХерольд болон Жеанна Паскалын ганц хүү болон мэндэлжээ. Түүний өвөө Никольс Херольд мөн орган хөгжимчин байжээ. Түүний хөгжмийн авъяас бусад суут хөгжимчдийн адил бага наснаасаа тодорчээ. Тэрээр зургаан настай байхдаа Ж.Фетигээс хөгжмийн онол сурч эхэлсэн ба долоон настай байхдаа төгөлдөр хуур хөгжмийг чадварлаг тоглохоос гадна хэд хэдэн төгөлдөр хуурын ая зохиосон байжээ. Гэвч түүний эцэг Херольдийн хөгжимчин болох  хүсэл мөрөөдлийг эсэргүүцдэг байв. 1802 онд түүний эцэг харамсалтайгаар нас барж, түүний хөгжмийн кареер жинхэнэ эхэлсэн гэж үздэг. 1806 онд тэрээр Парисын Хөгжмийн Дээд Сургуульд элсэн орж, сурч байх хугацаандаа төгөлдөр хуур, хийл хөгжмийг чадварлаг эзэмшсэн нэгэн байв. Фердинанд Херольдсонгодог урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан  хөгжмийн зохиолч бөгөөд 22 дуурь, 6 балет, хэд хэдэн хөгжмийн зохиол бичсэн байна. Тэдгээрээс хамгийн алдартай бүтээлүүд нь  “Zampa” дуурь болон “La Fille mal gardee” балет юм.

 

 

 

 

 

Холбоотой мэдээ