Э.Бат-Үүл: Хамгийн ноцтой нь Монголд криминал (эрүүжсэн) дарангуйлал тогтох гэж байна!
НийгэмХотын мэр асан Э.Бат-Үүл сүүлийн үед улс төрд үүсээд буй асуудалд өөрийн байр сууриа цахимаар илэрхийлжээ. Тэрээр
“Путин Оросын ардчиллыг яаж устгаж дарангуйллаа тогтоосон тэр үйл явц яг одоо манайд болж байна. Цагдаа,прокурор, шүүх нь эрх баригчдын улстөрийн захиалгыг гүйцэтгэж байна. Барь гэвэл бариад л, тавь гэвэл тавиад л, хураа гэвэл хураагаад л, нураа гэвэл нураагаад л! Сөрөг хүчнийхнийг худалдаж авахыг нь аваад, дарамталж айлгахыг нь айлгаад, шантаажлахыг нь шантаажлаад, гутаахыг нь гутааж “ардын дайсан” болгоод! Арчаагүй залуусын гайгаар ардчиллаа устгуулахыг хараад үхэхэд ч бага санагдаж байна! Манайхны тунирхал нь барагдаггүй болоод л ардчиллыг гоочлоод байгаа болохоос, үнэндээ Монголчууд ардчиллын ачаар асар их зүйл олж авсан. Түүхэндээ ч үзээгүй эрх чөлөөтэй зоргоороо амьдрах болсон. Дэлхийн өндөр хөгжилтэй барууны иргэншилтэй нийлсэн юм. Одоо тэр бүгдийгээ алдана! МАН-ыханд анхааруулахад: дарангуйлагчын албан тушаал цор ганц байдаг юм шүү! Тэр суудлын төлөө тэмцэгчид бусдыгаа хүний үнэргүй устгадаг юм шүү! Тийм явдлын “цусан мөр” танай намд тодоос тод үлдсэн байгаа шүү! Хамгийн ноцтой нь Монголд криминал (эрүүжсэн) дарангуйлал тогтох гэж байна!” гэжээ.