Өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр: 13-15 насны сурагчдын 14 хувь нь тамхи татдаг
НийгэмЖил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг Дэлхийн Тамхигүй Өдөр болгон зарласан байдаг. ДЭМБ-ын гишүүн орнууд тамхинаас хор уршгаас үүдэлтэй үхэл, өвчнийг таниулж, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1987 оноос энэ өдрийг тэмдэглэж эхэлжээ.
Дэлхийд жил бүр 4.5 сая их наяд тамхийг хэрэглэж 8 сая хүн амь насаа алдан эдийн засагт 2 их наяд ам долларын хохирол учирч байна. 1.1 тэрбум тамхины хэрэглээтэй хүмүүс байгаа нь цар тахлын хэмжээнд байгааг харуулсан хэвээр байна. Дэлхийн 135 гаруй орноос 63 оронд 13-15 насны хүүхдүүдийн тамхины хэрэглээ нэмэгдэж хууль эрх зүйн орчин сул байгаа орнуудад чиглэсэн тамхины үйлдвэрийн аргууд өөрчлөгдөн зах зээлд өмнө ашиглаж байгаагүй шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх зэргээр дэлхийн ахиц дэвшилд саад болж байна.
2019 онд дэлхий даяар 8.67 сая гаруй хүн нас барсны 6.53 сая нь эрэгтэй, 2.14 сая нь эмэгтэйчүүд эзэлж байна.
Нас баралтын тал хувь нь Хүний хөгжлийн индекс (ХХИ) өндөр оноотой орнуудад тохиолдсон байна. Үүнээс харахад өнөөдөр тамхины хэрэглээ илүүтэй байгаа ХХИ багатай орнуудад нас баралт ирэх жилүүдэд нэмэгдэх төлөвтэй байна. Мөн эмэгтэйчүүд, түүний дотор өсвөр насны охидын тамхины хэрэглээ ихсэх хандлагатай байна.
Монгол улсын хувьд тамхины хэрэглээ өндөр улс орны тоонд орж 2019 онд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд насанд хүрэгчдийн 24.2 хувь нь эрэгтэйчүүдийн 43.7 хувь, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг. 13-15 насны сурагчдын 14 хувь нь тамхи татаж байна.