Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна
НийгэмТуул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байна.
Иймд:
Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн дэргэд тоглуулахгүй байх
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах
Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
Зориулалтын бус хийлдэг гудас, завьтай голд орохгүй байх
Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр зорчих
Голын эрэг дагуу байрласан сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангаж гол, усны ослоос сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.