ОБЕГ: ҮЕРИЙН АЮУЛААС БОЛГООМЖИЛНО УУ
НийгэмЗургаадугаар сарын 05-ны байдлаар Алтай нуруунаас эхтэй Чонохарайх, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны Хэрлэн, Эг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдсэн.
Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум үерийн түвшинг 10 см орчим давсан байна.
Өнөөдөр Булганы нутаг, Сэлэнгийн өмнөд болон зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.