Түр зуурын хүчтэй аадар борооны үед аянга цахилгаанаас сэргийлээрэй

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-06-07 03:05:25
Өчигдөр Налайх дүүрэгт орсон хүчтэй аадар борооны үеэр 2 иргэн аянгад цохиулсны улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирсон байна.
Мэргэжлийн байгууллагаас түр зуурын хүчтэй аадар бороо орохыг тухай бүр мэдээлж байна.
Иймд иргэд цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэргийлэн, хол ойр зорчихдоо сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Холбоотой мэдээ