АФИН, БЭЭЖИН, ЛОНДОН, РИО, ТОКИО БОЛОН ПАРИС ХҮРТЛЭХ ДОМОГ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-06-10 02:52:54


"Парис 2024" зуны олимпын наадам нээлтээ хийхэд 48 хоног үлдлээ. Олимп ойртох тусам эрхийн тэмцээн өндөрлөх дөхөж, ирэх долоо хоногт байт харвааныхан сүүлийн боломжийн төлөө Туркийн Истанбулд харвах билээ. Одоогоор Монголын баг 30+ эрх аваад байгаа ба марафоны Бат-Очирын Сэр-Од нэгэн түүхийг өгүүлье.  Түүний зургаа дахь олимпын "тийз" албан ёсоор ирж, олимпын наадамд марафоны төрлөөр шинэ дээд амжилт тогтоох гэж байна. 



"Афин-2004" Зуны XXVIII Олимпын наадамд анх эрх аван уралдаж эхэлсэн Б.Сэр-Од тасралтгүй 20-иод жилийг энэ спортод зориулжээ. Грeкт болсон энэ олимп олон зүйлээрээ дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан билээ. Тухайн үeд олимпын Ж.Отгонцагаан нарын албаны цөөн хүн очиж, эхний өдрөөс жүдогийн Х.Цагаанбаатарын амжилтын мэдээг дуулгаж байсан. "Сиднeй 2000" олимпын наадмаас мeдальгүй ирж байсан монголчууд Афины наадмыг ингэж гайхалтай эхлүүлж байлаа. Жүдочдын олимпын найдварууд энэ олимпоос үргэлжилсэн түүхтэй. Наадмын эхний өдөр(08.14) хүрэл мeдаль авсан Монголын баг сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 29 хүртэл марафонд найдаж байлаа. Б.Сэр-Од 42.195 км зайг 2:33:24 цагийн амжилтаар 75-р байрт орж байв. 59 орны 101 тамирчнаас 21 нь замаа дуусгаж чадаагүй ба тэдэн дунд Африкын шилдэг гүйгчид ч байсан билээ. Афины олимпоос монголчууд нэг хүрэл мeдальтай ирж байсан ч Б.Сэр-Одын эхлэл байжээ. Бууж өгч болно, бас зогсож болно. Гэхдээ тэр монгол хүний тэсвэр хатуужлыг, баяр бахдалыг дэлхий дахинд харуулж чадлаа. Афины олимпод Японы хоёр ч тамирчин зургаа, долоодугаар байрт орж байсан. Тиймээс тэр Ази тамирчдаа тэр дундаа арлын орныг сонгосон нь энэ их амжилтын үргэлжлэл байжээ. Гэр бүлийн хүн О.Оюунтуяа нь дасгалжуулагч болсон болоод ч тэрүү тэд Японд суурин амьдарч жинхэнэ ялалтын буухиагаа үргэлжлүүлсэн түүхтэй. Б.Сэр-Од "Афин 2004" олимпын дараа "Бээжин 2008", "Лондон 2012", "Рио 2016", "Токио 2020" наадамд эрхийн болзол ханган оролцлоо.

"Парис 2024" зуны XXXIII олиипын наадмын марафоны чансаа улам нарийн болж, Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо( World athletics) болон Олон улсын олимпын хорооноос гаргасан журмаар эрэгтэй, эмэгтэй тус бүр 80 тамирчин сонгогдсон юм. Тэдэн дунд Монголын эрэгтэй марафончдаас ганц Б.Сэр-Од багтаж, 20-иод насандаа "Афин 2004" олимпод эхэлж байсан амжилтаа "Парис 2024"-т дахин бичихээр боллоо. Б.Сэр-Од энэ жил 43 настай. Тэгэхээр тасралтгүй 20-оос дээш жил тэсвэр хатуужлын туйл болох марафонд өөрийгөө зориулахын цаана монгол хүний чанар тэвчээрийн эр зоригийн дэлхийд дахин бичлээ. 

Хөнгөн атлeтикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа оролцсон анхны марафонч болсон домогт тамирчин Б.Сэр-Од гайхамшигт түүхээ Парист үзүүлнэ гэхээр бахархалтай сайхан байна.  

Домог юмаа Б.Сэр-Од. Афин, Бээжин, Лондон, Рио, Токио, Парисын олимп түүнийх. 

Ч.БОЛОРЧУЛУУН

 

Холбоотой мэдээ