Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээгийн эрх баталгаажив

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-06-11 08:28:42
Day 78: Олон улсын пауэрлифтингийн холбооноос “Парис-2024” зуны паралимпын наадамд өрсөлдөх тамирчдын нэрсийг зарласан байна. Эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Э.Содномпилжээ хоёрт бичигдсэнээр гурав дахь Паралимпын наадамд оролцохоор боллоо.
Пауэрлифтингийн спортоор өндөр амжилт үзүүлж байгаа Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Паралимпын наадмын алт, хүрэл мeдальтайгаас гадна ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, Дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч билээ.
"Рио 2016" зуны Паралимпын XV наадамд анх пауэрлифтингийн төрлөөр Э.Содномпилжээ оролцон хүрэл мeдаль хүртэж байсан юм. Энэ нь Монголын багийн Паралимпын наадмаас авсан гурав дахь мeдаль байсан ба хүчний төрөл болох пауэрлифтингийн спортыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан билээ. Улмаар "Токио 2020" Зуны Паралимпын XVI наадмаас аваргын алтан мeдаль хүртэн нэгэн түүхэн амжилтын эзэн болсон юм.
Паралимпын наадмын анхны хос мeдальт Э.Содномпилжээ ийнхүү гурав дахь наадамдаа өрсөлдөхөөр эрхээ авлаа.
Сануулахад, "Парис 2024" Зуны Паралимпын XVII наадам наймдугаар сарын 24-д нээлтээ хийж, eсдүгээр сарын 8-д өндөрлөх билээ.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ