Украин "NATO”-д элсэхээс татгалзвал ОХУ Украйн дахь өөрийн эзэмшлээс бусад бүх газраас зэрэг зэвсгээ татна гэж Путин мэдэгдлээ

Улс Төр
tankhil99@onlinetvmn.com
2024-06-15 04:58:26

Өчигдөр буюу Баасан гаригт Москвад болсон Оросын Элчин сайд нарын уулзалтын үеэр Путин  гал зогсоох нөхцөлөө танилцуулсан байна. Ерөнхийлөгч Путин  Орост эзлэгдсэн Донецк, Луганск, Херсон, Запорожжиа гэсэн дөрвөн бүс нутгаас Киев цэргүүдээ гаргахыг хүссэн байна. Мөн Оросын үйл ажиллагааг зогсоохын тулд Украин "NATO”-гийн цэргийн эвсэлд элсэх төлөвлөгөөгөөнөөсөө татгалзах  ёстой  гэж мэдэгджээ. Путин "Киев миний тавьсан нөхцөлд шийдвэр гаргахад бэлэн гэдгээ мэдэгдсэн даруйд манай талаас галаа зогсоож, хэлэлцээг эхлүүлэх тушаал гарах болно" гэжээ. 

Харин Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк уг саналыг "худал" үг төдийгүй эрүүл хүний ухаанд багтамгүй  шаардлага гэжээ. 

Украйны ерөнхийлөгч Зеленский Италийн "Sky TG24" телевизэд өгсөн ярилцлагадаа тэр бол Гитлер "Чехословакийн нэг хэсгийг надад өг, тэгвэл энд дуусна" гэж хэлсэнтэй ижил зүйл" гэжээ. АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин мөн Оросын шаардлагыг үгүйсгэж, “Путин Украины бүрэн эрхт газар нутгийг хууль бусаар эзэлсэн. Тэр Украинд энх тайван тогтоохын тулд юу хийх ёстойг зааж өгөх байр суурьтай нэгэн  биш" гэж мэдэгдлээ. Мөн "NATO”-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Путины энэ саналыг "сайн санааны үүднээс гаргаагүй" гэж ээ. Нөхцөл байдал бүр ч ээдрээтэй түвшинд хүрлээ гэж олон улсын ажиглагчид бичиж эхэллээ. 

 

 

 

Холбоотой мэдээ