Голын эрэг дагуу зорчсон 656 иргэнд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж ажиллалаа
Нийгэм“СЭРГИЙЛЬЕ-СЭРЭМЖИЛЬЕ” мэдээлэл сурталчилгааны аяны хүрээнд иргэдийг гол, мөрөн, нуур, тогтоол усны орчимд амрах, зугаалах үедээ бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор тус газраас 42 алба хаагч Туул, Хэрлэн, Тэрэлж гол дагуу иргэдийн амарч байгаа байршлуудад урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан нийт 656 иргэн /456 том хүн, 200 хүүхэд/-д гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 769 ширхэг тараах материал тарааж сэрэмжлүүлэг хүргэж ажиллалаа.