Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олголоо
НийгэмӨнгөрсөн жилийн Улсын их баяр наадмаар буюу Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаанд М.Бадарч түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ. Харамсалтай нь түүний допингийн шинжилгээнд хориотой бодис илэрснээр барилдах эрхээ 4 жилээр хасуулсан юм.
Өнөөдөр "Хүндэтгэлийн өргөө"-нд М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдийн цол, чимгийг нөхөн олгож, үнэмлэх гардуулах ёслол боллоо. Ингэснээр аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, Өсөх идэр начин Э.Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага, Улсын харцага С.Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан, Улсын гарди Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгож, аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг өглөө.