Өнөөдөр /2024.06.18/ Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно гэж ЦУОШГазар анхаарууллаа

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-06-18 03:23:08


ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА ⁉️

 

Иймд болзошгүй аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.

Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах

Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах

Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх

Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх

Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

 

Холбоотой мэдээ