Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-06-19 10:17:22


Улаанбаатар хотод 20:00 цаг хүртэл усархаг бороо орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн. 



Аянга, цахилгаан хаана ч бууж болно. Бороо орж байх үед аянга нэг буусан газартаа хэдэн ч удаа бууж болдог бөгөөд өндөрлөгт байгаа зүйл дээр унах нь элбэг, өндөр зүйл дээр буусан аянга дотогш дамжих аюултай тул аянга, цахилгаантай үед дараах зүйлийг анхаарна уу. 

Ил задгай саванд шатамхай бодис хадгалахгүй байх; 

Өндөр уулын оройд, тэгш тал газрын голд болон нүцгэн хадан дээр байрлахгүй байх; 

Радио, телевиз, гар утас зэргийг унтраах;

Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх;

Машин дээр аянга буусан ч дотогш дамжиж орохгүй тул цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух; 

Модноос 4 метрээс дээш зайд холдож доош суух; 

Цахилгаан шон дээр аянга их буудаг учир шонгоос хол байх; 

Гэрийн янданг яаралтай авч, өрхөө бүтээх, телевизийн антеныг брезент буюу даавуугаар бүтээхийг анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ