Мэргэжлийн байгууллагаас гаргасан сэрэмжлүүлэг, зөвлөгөө мэдээллийг хүлээн авч, эрсдэлээс сэргийлээрэй

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-06-22 06:46:26

Голуудын усны түвшин нэмэгдэж Тэрэлж гол үерийн аюултай түвшинг 26 см давж өнгөрсөн оны их үерийн түвшинг 10 см даван хүчтэй үерлэж, Туул гол ялангуяа Биокомбинат орчмоор үерийн түвшинг 32 см даван үерийн аюултай түвшинд дөхсөн гэж мэргэжлийн байгууллагаас мэдээллэсэн. Иймд нийслэлийн Онцгой байдлын газраас тухайн байршлуудын айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудад гэр, байшин, хашаа руу ус орох, усанд автахаас сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг хүргэн хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн ажиллаж байна. 

Алба хаагчид Налайх дүүргийн 6 дугаар хорооны айл өрх, амралт сувиллын газрууд, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинат орчмын айл өрх аж ахуй нэгж байгууллагуудад хөдөлгөөнт дуут сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байгаа юм.




Холбоотой мэдээ