Маргааш Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-06-24 09:33:57

 

 

 

 

 

Улаанбаатар хотод маргааш буюу 25-27-нд дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. Өмнөх өдрүүдийн орсон борооны улмаас Туул голын усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байна.

Иймд

Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчих

Усны түвшин хэвийн болтол голын эрэг дагуу аялж зугаалахгүй байх

Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах

Голын ойролцоо үйл ажиллагаа эрхэлж байгаа аялал, амралт сувиллын газрууд цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч, ус орох, усанд автахаас сэргийлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах /суваг шуудуу татах гэх мэт/

Мөн 

СӨХ граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татаж, шуудайтай элсээр хаалт хийх

Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх

Аянга цахилгаанаас сэргийлэн, гар утас, бусад богино долгионы эд зүйлсээс хол байх

Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх

Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Гэр хорооллын айл өрхүүд хашаа, гэр, байшинг ус орохоос сэргийлэн хамгаалах суваг шуудуу татахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ